Facebook-ийг Монгол хувцасаар дулаацууллаа

(download)
"Алтай кашмир" компанитай хамтран "Монгол хувцасаар Facebook-г дулаацуулъя" сошиаль медиа компанит ажлыг амжилттай зохион байгууллаа. Уралдаан олны анхаарлыг маш их татаж нийт 430 зураг ирсэн бөгөөд Ганболд Баярмагнайгийн “Дээл бид 2 Фэйсбүүкийг үргэлж дулаахан байлгах гэж хичээдэг шүү” зураг 1916 Like-тай 1-р байр, Уясах Жаргалсайханы зураг 2-р байр, Дамдинсамбуугйин Дандийгийн “Наадмаар” зураг 3-р байрт тус тус шалгарлаа. Уралдааны гол амжилт нь шагналын хэмжээ гэхээсээ илүүтэйгээр монгол бахархалаа дээдэлсэн уриа, мөн оролцоход хялбар байдал, шүүлт нь ил тод байсан зэрэгтэй холбоотой байсан болов уу. Хүмүүсийн сэтгэгдэлээс харж байхад энэ яасан гоё альбом болоо вэ гэсэн сэтгэгдэл маш олон байсан. Реклам сурталчилгааны зардлаа багасгаж харин хэрэглэгчидийнхээ амьдралд хэрэгтэй бодитой маркетингийн ажил зохион байгуулж байгаа Алтай кашмерийн хамт олонд баярлалаа. Facebook бол маркетингийн зардлын өгөөжөө тооцоход маш хялбархан, хэрэглэгчидтэйгээ ойр байж, тэдний санал бодлыг сонсож, харилцахад хялбар цахим хуудас юм. Энэ уралдааныг зарласан хугацаанд компанийн Facebook хуудасны фэний тоо 1300-р нэмэгдсэн байна. Дээр зурагт уралдааны үеэр хадгалсан зарим нэг статистикийг харууллаа.

 

Мөн кашмир, ноолууран бүтээгдэхүүний зөв арчилгаа тордолгоотой холбоотой зөвлөгөө бэлтгэсэнийг үзээрэй.