http://barilga.mn- Барилгын салбарынхныг цахимжуулна
Барилга.мн - ийн хамт олонд "Интернэт маркетинг"-ийн талаар сургалт зохион байгууллаа. Энэ хамт олны барилгын салбарт хийж байгаа хэвлэл мэдээллийн ажлууд нь таалагддаг. http://barilga.mn/ цахим хуудас, Барилга.МН сэтгүүл гэх мэт. Сүүлд гаргасан "АМИНЫ ОРОН СУУЦ шилдэг 100 загвар" ном нь их таалагдлаа. Энэ номонд амины орон сууцны загвар, хийц, материал, хэрхэн барих талаарх зөвлөгөөг каталоги хэлбэрээр тусгасан нь маш сонирхолтой юм байна.
Цаашид барилгын салбарын нэгдсэн мэдээллийг төвлөрүүлж, барилгын салбарын байгууллагуудад цахим хэрэглээг сурталчилан сургах, иргэдэд интерьер, ландшапт гэх мэт чиглэлээр хэрэгтэй ашигтай мэдээллийг тогтмол хүргэж ажиллана гэж тэдний хамт олон хэлж байсан.

Барилгын салбарынхныг цахимжуулах их ажилд нь амжилт хүсье.