Зохион байгуулагч байгууллагын блогуудыг шилдэгт өрсөлдүүлдэггүй учир МОНГОЛ БЛОГЧИД 2011 наадмаас нэрээ татлаа
"Монгол блогчид 2011" 2 дахь жилдээ болох гэж байна. Блогчидын эв нэгдлийн цугларалт болдог сайхан наадам гэж боддог. Миний бие блог бичээд 5 жил гаруй болж байна. Хэдийгээр миний блог нийгмийн салбарын блогийн тэргүүнд, нийт блогуудын 4-т давхиж байсан хэдий ч, "Зохион байгуулагч байгууллагын блогуудыг шилдэгт өрсөлдүүлэхгүй" гэсэн наадмын дүрмийн дагуу, өөрийн блогийг татаж байна. Оролцогчид маань гайхаж байгаа байх л даа. Энэ The New Media Marketing Agency-гийн блогууд л дээгүүр байна. Өөрсдөө шагналаа авчих юм биш үү гэж. Хэдийгээр бид энэхүү наадамд өрсөлддөг ч гэсэн шилдэг блогт нэрийг нь оруулахыг зохион байгуулагчидын зүгээс зөвшөөрдөггүй юм шүү. Тиймээс би өөрийн нэрийг татаж байна. Манай компанийн бусад залуусын блог байгаа хэдий ч шилдэгт өрсөлдөхгүй тул та бүхэн бүү санаагаа чилээгээрэй.
Тиймээс эрхэм блогчид та бүхэн МОНГОЛ БЛОГЧИД наадамдаа блогоо сойж, блогийнхоо чанар чансааг тодорхойлж, блогчидынхоо хийж бүтээж байгаа ажлуудыг дэмжээрэй.
Миний бодлоор бол Монгол Блогчид наадамд нийгэмд блогийн ач холбогдолыг ойлгуулах, мэдлэгийн нийгмийг хөгжүүлж буй үлгэр жишээ хүмүүсийг үлгэр дууриалал болгох блогчидын чансааг тодорхойлж шагнал гардуулдаг ч гэсэн хамгийн чухал зүйл нь бол Монголын Блогчидын Эв нэгдлийн цугларалт болдог арга хэмжээ гэж бодож явдаг.
Блогчиддоо амжилт хүсье.
Сайхан наадаарай
12 сарын 3-нд уулзацгаая!


