Миний тухай
Ургийн овог/Эцгийн нэр/Нэр: Хар үхэрт Жамсранжавын Лувсандорж
Ажлын туршлага
2010- Одоо The New Media Marketing Agency-н Гүйцэтгэх захирал
2011- Одоо http://yaruusetgegch.com Үүсгэн байгуулагч
2011- Одоо "Яруу сэтгэгч" сэтгэлгээний урланг Үүсгэн байгуулагч
2009- 2010 он “Эх орон” телевизийн Хөтлөгч, сэтгүүлч
2006- Одоо “Яруу сэтгэгч” хүний хөгжлийн нийгэмлэгийн Тэргүүн
2006- 2010 он “Яруу сэтгэгч” сонины Эрхлэгч
Мэргэжлийн боловсрол
2000- 2005 он Кино Урлагийн Дээд Сургууль, Найруулагч, сэтгүүлч
1990- 1999 он Баруун-Урт хотын “Тэмүүлэл” цогцолбор сургууль
Хамрагдсан сургалт
2009 он “Ашгийн бүс” компани, Судлаач Т.Гантулга Хөрөнгийн зах зээлийн сургалт
2009 он “22-р зуун интернешл” компани, Ирээдүй судлаач Т.Жавхлан "Ирээдүйн өөрчлөлт ба стратегийн мэдлэг" сургалт
1999- 2000 он МУШУТИС- ЭХИС, Суурь шинжлэх ухааны лекцүүд
2000- 2006 он Монголын Таеквондогийн холбоо, “Их гарьд” клуб, Таеквондогийн спорт
Ажилласан төслүүд
2010 он БГД-ийн Боловсролын хэлтэс, “Болор толь” төвийн хамтарсан багш, сурагчдийн хөгжилд чиглэсэн “Боловсролын шинэ хандлага” хөтөлбөрийн сургагч багш
2010 он “Ээждээ зориулсан бидний төгөл” хөтөлбөрийн зохицуулагч
2009 он “Genius” төвийн “Оюуны хоол” залуусын хөгжлийн хөтөлбөрийн санаачлагч, сургагч багш
2009 он “Хандгайт” хүүхдийн зуслан, Хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийн санаачлагч
Сонгуульт ажил
“Индиго” хүүхдийн хөгжлийн төвийн Зөвлөх
"Бодит зар" бизнес мэдээлэл, зар сурталчилгааны сонины Зөвлөх
Монголын эко зохистой хөгжлийн холбооны Зөвлөх
Хамтарсан болон бие даасан бүтээл
2011 он "Дээд эрүүл мэнд" номын ариутган шүүгч, уран сайхны зөвлөх;
2010 он "Эх орны залуус хаа явна" нэвтрүүлгийн 24 дугаарын хөтлөгч, сэтгүүлч;
2010 он О.Булганхангай, Б.Баттулга “Хүн чанарын эрэлд” номын ариутган шүүгч;
2010 он “Сэрж буй Монгол” сургамжит хос цомог;
2009 он “Мөнхийн тэмүүлэл” аудио тренинг цомог;
2009 он “Ээждээ бичсэн 1000 захидал” номын ариутган шүүгч;
2008 он Б.Эрдэнэбат “Миний жижигхэн эх орон” яруу найргийн номын ариутган шүүгч;
2008 он 22-р зуун интернешл компани, "Ирээдүйн Атлас" номын судалгааны багийн гишүүн;
Үзэл бодол
Миний СЭТГЭЛ: "Амьддаа бие биеэ хайрла" тарнийг шившиж хүн бүрийн зүрх сэтгэлийн гүн дэх гэгээн сайхныг мэдрэх.
Миний БОДОЛ: Болж бүтэхгүй байгаа бүхнээ хэн нэгэн дарга, түшмэл, муу хүнээс боллоо гэж шалтаглахаасаа өмнө өөрөөсөө алдаагаа хайх нь зөв.
Миний ЗАРЧИМ: Чин сэтгэлээсээ хий, үгүй бол юу ч битгий хий.
Миний АФОРИЗМ: Нүдээ нээ, гадна чинь бүх боломж байгаа. Өөрийгөө нээ, дотор чинь бүх авъяас байгаа.
Сонирхол
Хүүхэд байхдаа ямар нэг зүйлийг хадгалж сурах гэж марк цуглуулдаг байсан. Үргэлж шинэчлэгдэж, суралцаж байх гэж ном уншина. Өөрийгөө болон хүн төрөлхтөнг ойлгох гэж хүн судална. Эх булагтайгаа ойр байж эрчим хүчээр цэнэглэгдэх гэж байгальд аялана. Мэдсэнээ хуваалцаж хамтдаа хөгжих гэж сургалт хийнэ. Өөрийгөө ялах гэж бие хамгаалах урлагаар хичээллэнэ. Дэлхийн бүх эм тан нийлээд ч хөдөлгөөнийг орлож чадахгүй учир гүйлт, иогийг сонирхож байна. Төрөлх мэдрэмж, сэрэхүй, ухаарахуйгаа гээгээгүй Хүн хэвээрээ үлдэх гэж уран зурагт шимтэж, сонгодог урлагийн бүх төрөлд автана.
Сонирхон судладаг чиглэл
- Хэвлэл мэдээлэл
- Интернэт сэтгүүл зүй
- Хувь хүний хөгжил
- Хувь хүний брэнд
- Бүтээмж
- Байгууллагын соёл
- Олон нийттэй харилцах ухаан
- Интернэт маркетинг
Хамтын ажиллагаа
"Улсын хөгжлийн үндэс нь Хүний хөгжил" гэсэн итгэл үнэмшилийнхээ дагуу хүний хөгжлийн чиглэлээр 6 жил гаруй ажиллах хугацаанд “Тэнгэр” худалдааны төв, "Номин" холдинг, "Ази Фарма" компани, "YokozunaNet" ХХК, "Юнитель" корпораци, "Монголын Төмөр Зам" ХНН, "Гэр санаачлага" төсөл, The New Media Marketing Agency зэрэг бизнесийн болон олон нийтийн байгууллагуудад 90 гаруй удаагий лекц сургалт зохион байгуулсан. Хүний хөгжлийн салбарт ажилласан туршлага, судалгаанд үндэслэн байгууллагын хүний нөөцийг чадавхижуулах зорилгоор "Бүтээмжээр дүүрэн амьдралын хэв маяг" сэдвийн хүрээнд сургалт, зөвлөгөө өгч хамтран ажилладаг. Улмаар байгууллагын хөгжилд чиглэсэн "Байгууллагын соёлын хөтөлбөр" боловсруулан ажиллаж байна. Мөн өөрийнхөө авъяас чадвар, билэг ухааныг нээж, өөрийгөө мэдэрч хэний ч сэтгээгүйг сэтгэж, хэний ч бүтээгээгүйг бүтээж түүнийгээ дэлхий даяар тунхаглахыг хүсэж байгаа чадварлаг, билэг авъяаст хүмүүстэй хамтран ажиллана.
_____________________________________________________________________________
Luvsandorj Jamsranjav is a professional journalist. He has been studying personal development, personal branding and public relations for 7 years. During the period, he released 47 flimsies of “Yaruu Setgegch” newspaper and organized 90 lectures, 10 social campaigns and projects. Moreover, he created audio training albums “Eternal Inspiration” and “Waking Mongolia.” Luvsandorj organizes trainings and workshops to develop human resource at companies and organizations. Currently, he is working to develop corporate culture standard which suits characteristics of Mongolians.
Luvsandorj works as a head of “Yaruu Setgegch” personal development institution, and an advisor at Mongolian Eco Development Union and “Mind Freedom” training center.

