Дорноговь аймгийн Айраг сумаас бичиж байна

(download)
Өглөө 10:00 цагт Чойроос хөдлөөд Шарын голоор дайраад Дорноговь аймгийн Айраг суманд ирлээ. Замдаа инженерүүдийн эхлүүлсэн "Шашин, итгэл үнэмшил, хуурамч лам нар, бөө, хятадууд ухаад дууслаа" гэх мэт сэдэвт яриаг сонсож, мөн Замын 3-р анги нь 312 км урт төмөр замын засвар үйлчилгээг хариуцан ажилладаг 320 гаруй ажилтан ажиллагсадтай хамт олон зэрэг мэдээллийг авлаа. Шарын голын ойролцоо МАК-ийн байгуулж байгаа коксжсон нүүрсний үйлдвэр баригдаж байгаа нь харагдаж байсан. Хуучин технологитой үйлдвэрүүдээс татгалзаж ийм өндөр технологитой үйлвэрүүдийг байгуулах нь зөв байгаа юм даа. Ингээд Айраг суманд байрлах замын 3-р ангийн ажилчидад лекцээ уншлаа. Хүмүүс лекцийг маш их сонирхож хүлээж авсан бөгөөд 2 цаг уншчихаад байхад л хэн ч гарч явахгүй байсан. Тэгээд "Мандухай хатан ээжүүд" аянг хүмүүст хүргэж Гэр бүлийн боловсролын лекцийг сонсгоход мөн л хүмүүс тэвчээртэйгээр сонсож байсан.

Айраг сумыг тойроод маш их жоншны ордтой бөгөөд энэ сумын ихэнхи иргэд нь жонш ухаж амьдрал ахуйгаа залгуулдаг тухай иргэд ярьж байсан. Замд жоншны хятад үйлдвэр нэг харагдаж байсан.

______82

Мөн энэ суманд улсын нөөцийн газар /бензин, түлш/ байрладаг юм байна. 

Одоо эндээс 23:20 цагийн галт тэрэгт суугаад Хотын зүг хөдөлнө.

Дорноговь аймаг Айраг сум замын 3-р ангийн замын мастер З.Чинбат ахын гэрээс блогоо бичиж байна. Сая Чинбат ахад блогын тухай нилээн тайлбарлаж өгч блог нээж өглөө. Интернэтийн ухааныг олох гэж нилээн хичээж байгаа ах байна. Сайшаалтай.