Дэлхийд ганцхан Монгол ардын дуугаараа Монгол хүүхдүүд эгшиглэнэ
Монголчууд бидний ирээдүй болсон хүүхэд багачууддаа ёс заншил, өв уламжлал, ардын урлагийн баялаг сангаас танилцуулж түүнийгээ дээдлэн хүндэлж, дэлхий дахинд өв соёлоороо гайхуулах, эх орноороо бахархах, эх оронч сэтгэлтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой байгуулагдсан “Монгол эгшиглэн” хамтлаг нь 4- 5 настайгаасаа эхлэн Монгол ардын дуунуудаас дуулж “Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая” ардын дууны цомгоо 2009 онд гаргасан.
2010 оны 02-р сарын 07-ны өдөр Үндэсний уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан “Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая” нэртэй тоглолтоо амжилттай толилуулан монголын мянга мянган үе тэнгийнхээ бяцхан үзэгчид, эцэг эхчүүдээс талархал хүртсэн.
“Монгол эгшиглэн” хамтлагийн авьяаслаг багачууд маань ''БИД МОНГОЛ ХҮҮХДҮҮД'' тоглолтоо 2011 оны 5-р сарын 25-нд 18.00 цагаас Бөхийн өргөөнд болох тоглолтондоо та биднийг урин залж байна. Хөтөлбөртөө хамтлагынхаа дуу, хөгжим, Монголын Хүүхдийн ордны найрал дуу, Морин хуурын чуулга, Уран нугаралт зэрэг үзүүлбэрүүдийг багтаажээ.
Билетийг Бөхийн өргөөний кассаар болон доорхи утсаар холбоо барьж авна уу.
Утас: 93119310, 98620606, 91174919
Блог: www.mongolegshiglen.blogspot.com
Дэмжигч байгууллагууд
Мөрөөдлийн телевиз
“Монгол костьюмс” ХХК
“Яруу сэтгэгч” сэтгэлгээний урлан
Монгол ардын дуу хуур мөнхөд эгшиглэж
Мөнх хөх тэнгэртээ дуурссаар байх болтугай!


